“Open Tech Summit-2022” яг одоо боллоо

314

“Open Tech Summit-2022” яг одоо боллоо

 

Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй Монголын мэдээллийн технологийн салбарынхны нэгдсэн форум “Open Tech Summit-2022” яг одоо Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдаж байна. 

“Open Tech Summit-2022” нь Монголын мэдээлэл, технологийн салбарын хүрээнд болж буй анхны томоохон форум бөгөөд цаасгүй, дижитал эвент гэдгээрээ онцлогтой. Энэхүү форумын хамтран зохион байгуулагчаар CIO Club Mongolia, START,  Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна.

“Open Tech Summit-2022” яг одоо болж байна

“Open Tech Summit-2022” яг одоо болж байна

“Open Tech Summit-2022” яг одоо болж байна

Өнөөдөр болж буй тус арга хэмжээнд Монголын мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй байгууллагын удирдлагууд уригдан оролцох ба салбартаа тэргүүлэгч гүйцэтгэх удирдлагууд, мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Мөн энэ үеэр Монголын блокчэйн, крипто салбарт өрсөлдөж буй NFT компаниуд танилцуулгаа хийж, өөрийн бүтээгдэхүүний талаар нээлттэй мэдээлэл өгч байна. Голомт банк ч өөрийн картын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгч, зарим банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна шинээр гаргасан Si картыг үнэ төлбөргүй авах эрхээр форумд оролцогчдод бэлэг барих болно.

 

“Open Tech Summit-2022” яг одоо болж байна

“Open Tech Summit-2022” яг одоо болж байна

“Open Tech Summit” арга хэмжээний А заалан дахь үйл ажиллагааг Golomt bank болон Ikon News хуудсуудаар, Б заалан дахь үйл ажиллагааг Gogo.mn хуудсаар шууд дамжуулан хүргэж байгаа тул та арга хэмжээг үзэхийг хүсвэл яг одоо бидэнтэй нэгдээрэй.

#OpenTechSummit22

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.