Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглаж, Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг ажиллуулахаар болжээ

237

Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглаж, Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг ажиллуулахаар болжээ

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, Буянт-Ухаа нисэх буудалд ажиллаж салбарын мэргэжлийн багтай санал солилцсон байна. Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсноор Буянт-Ухаа нисэх буудлыг хэрхэн үр ашигтай ашиглах тухайд шийдэл гаргах хэрэгтэй болсон аж. Ингээд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр цаашид уг буудалд Нисэхийн сургалтын төв, Цахим хөгжил инновацийн төвийг тус тус ажиллуулахаар болжээ.

Буянт-Ухаа хэмээх нисэхийн зориулалттай томхон бүтээн байгуулалтыг зориулалтын дагуу ашиглах хамгийн оновчтой шийдэл нь Нисэхийн сургалтын төв юм. Мөн цаг агаарын болон бусад зайлшгүй шалтгааны улмаас Хөшигийн хөндийд онгоц буух боломжгүй үед Буянт-Ухааг нөөц нисэх буудал болгон ашиглах юм.

Нисэх буудлын оффисын талбайн зарим хэсгийг Цахим хөгжил инновацийн төв болгон зохион байгуулж, Цахим хөгжил харилцаа холбооны яам ажиллахын зэрэгцээ тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болон төрийн өмчит компаниуд нэг дор байрлаж үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгоно.

Ингэснээр:

  • Буянт-Ухаад Монголын цахиурын хөндийг хөгжүүлэх суурийг бүрдүүлэх
  • Төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх
  • Мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд аятай тухтай орчинд ажиллах бололцоог бүрдүүлэх боломжууд бий болох юм.

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.