Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтанд оролцож, В.Путин, Ши Жиньпин нартай уулзана
9-р сарын 13-наас 16-нд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалт Узбекистаны нийслэл Самарканд хотноо болно.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ: "Тун удахгүй Узбекистанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзахаар төлөвлөж байна, мөн бид БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талын дээд хэмжээний уулзалт хийнэ" гэв.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтанд оролцох бөгөөд Цахиагийн Элбэгдоржийн санаачилсан БНХАУ, ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүний гурван талт уулзалтыг мөн үргэлжлүүлэх юм байна.