Хэн гээч сайдууд бүр явж, хэнбугай нь ТНБД, агентлагийн дарга болох вэ

335

МАН-ын гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд саарал ордноор гүйгээд тунчиг завгүй явна. Учир нь МАН дан дээлтэй сайдуудаа шахаж УИХ-ын гишүүдийг давхар дээл өмсүүлэхээр аль хэдийнэ сэтгэл шулуудаж эхнээсээ яриа хөөрөөгөө хийгээд эхэлчихсэн.
Тэгвэл тус нам одоогийн Засгийн газарт ажиллаж буй сайдуудаа хаана багтааж шингээх эсэх дээр тархи нь гашилж тэднийг хоосон үлдээж болохгүй заавал нэг албан тушаалд томилох ёстой гэсэн байр суурийг МАН-ын УЗ-ийн гишүүд гаргаад буй аж.
Өөрөөр хэлбэл, дан дээлтэй сайдууд МАН-д нэр хүндтэй төдийгүй тэндээ ихээхэн хэмжээний хандив өгсөн, хаяж болохооргүй хүмүүс нь. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлийнхөн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй хэмээж хэд хэдэн сайдыг яамдын ТНБД, агенлагийн даргын албан тушаалд томилох тохироог өнөөдөр эцэслэхээр болжээ.
Хэдий яамдад дэд сайдын албан тушаал байгаа ч эрх мэдэлгүй, хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхгүй учраас сайдууд албан тушаалаасаа буусан ч дэдийн сэнтийд суухгүй гэдгээ намынхаа даргад ч хэлээд амжсан гэх.
Мэдээж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж буй гишүүдийн дунд өнгөрсөн хугацаанд нэлээд хэл ам таталж байсан сайд цөөнгүй бий. Тэднийг ямар ч албан тушаалд томилохгүй гэдгийг Ерөнхий сайд ил цагаан хэлсэн тухайг эх сурвалж мэдээлж байв.
Тэгвэл сайн ажилласан гэх нэрийг зүүж буй сайд нараас яг хэн нь үлдэж хэн явах нь тун удахгүй тодрох бололтой.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.