Сингапур улстай инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров

494

Сингапур улстай инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсын Харилцаа холбоо, мэдээллийн сайд, Дотоод хэргийн яамны Хоёрдугаар сайд бөгөөд Ухаалаг үндэстэн, кибер аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Жозефин Теотой уулзав.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхийн хөгжилд цахим сүлжээ, мэдээллийн технологи чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цахим үндэстэн болох зорилт тавин “E-Mongolia” платформыг хөгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг энэ салбарт эрчимтэй шинэчлэл хийж буй талаар танилцуулав.

 

Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Мэдээллийн технологи, бүтээлч үйлдвэрлэлнь манай “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийнболдогод тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг. Түүнчлэн тус бодлогод хүн төвтэй хот, төлөвлөлт төвтэй хөгжил, дэвшилтэт шийдлүүлийг нэвтрүүлэх замаар олон улсын сайн жишгийг Монгол Улсын нийслэлд нутагшуулж, улмаар Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Цахим хот” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайд тэмдэглэв.

Сингапур Улс нь инновац, цахим технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүж буй улс орны хувьд тус улсын арвин туршлагыг Монгол Улсад нутагшуулах, цахим шилжилтэд суурилсан төрийн албаны шинэчлэл, цахим засаглалыг сайжруулах, харилцаа холбооны салбарын институцийг бэхжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг чиглэлд Сингапур Улстай хамтран ажиллах талаар үр ашигтай санал солилцлоо.

 

Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Сингапурын Харилцаа холбоо, мэдээллийн яам хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд тухайлбал, “Цахим шилжилтэд тулгаарласан төрийн албаны шинэчлэл” болон инноваци, цахим хөгжил, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллахаар тохиров.   

 

Төрийн бүтээмжийн сэргэлт болон хот төлөвлөлт, замын түгжрэлийг шийдэхэд олон орны туршлагыг олон жил судалсан. Энэ туршлагаа хуваалцахад бэлэн байгаагаа хатагтай Жозефин Тео илэрхийлж байлаа. Дэлхийн инновацын индексийн 2021 оны үзүүлэлтээр Сингапур 132 орноос наймдугаар байранд эрэмблэгдсэн бөгөөд улс төр, хууль эрх зүй, бизнес, эдийн засгийн орчны үзүүлэлтээр нэгдүгээр байр, хүний нөөцийн хөгжил, судалгаа шинжилгээ, бизнесийн төлөвшил зэрэг үзүүлэлтээр ес болон гуравдугаар байранд жагсчээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын дараа Бүгд Найрамдах Сингапур Улсын Ухаалаг үндэстэн, цахим Засгийн газар, Хотын дахин хөгжүүлэлтийн газрын харьяа ‘Ухаалаг үндэстэн’ үзэсгэлэн сонирхлоо.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.