Засгийн газраас хурдан морины уралдааны журмыг баталжээ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллийг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд 15.00 цагаас хийх аж. Хуралд тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд, С.Амарсайхан болон салбар хороодын дарга нар оролцоно. Мөн хурдан морины уралдааныг Засгийн газраас журам гаргаж зохион байгуулахаар болсон. Энэ талаар Шадар сайдаас тодруулахад Засгийн газраас журам гарсан. Өдөр энэ талаар мэдээлнэ гэв.