Үнийн өсөлт италичуудыг хоолондоо 8 тэрбум евро илүү зарцуулахад хүргэв
Украины дайнаас үүдэлтэй үнийн өсөлт итали гэр бүлүүдэд хүнсэндээ 8.1 тэрбум евро зарцуулахад хүргэж байна. Тухайлбал, италичууд зөвхөн хүнсний ногоонд 1.95 тэрбум евро илүү төлнө. Ийм тооцоог Италийн ХАА-н үйлдвэрлэгчдийн Coldiretti эвсэл хэрэглээний сагсны үнийн өсөлтөд тулгуурлан гаргажээ.
Гурилан болон гоймонгийн бүтээгдэхүүнд 1.48 тэрбумыг, мах хийгээд хүйтэн зуушинд 1.35 тэрбумыг зарцуулах болж байна. Үнийн өсөлт нь хүн амын эмзэг давхаргад хүндээр тусаж, эрчим хүчний хэрэглээний үнэ нэмэгдсэнээр бүрэн хооллох баталгаагүй хүмүүсийн тоо өсжээ.