Цар тахлын “буянаар” 30 цаг тутамд нэг тэрбумтан төрж байна

2022 оны гуравдугаар сарыг хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхийн тэрбумтнуудын тоо 573 хүнээр нэмэгджээ. Тэгвэл энэ онд 263 сая хүн ядуусын эгнээнд шилжиж магадгүй тухай Oxfam илтгэлд дурджээ.
Цар тахлын хоёр жилд 30 цаг тутам нэг шинэ тэрбумтан төрж гарсан гэсэн үг. Ковид19 халдварын үед хүнс, эм, эрчим хүч, технологийн салбарын хамгийн өндөр ашиг орлоготой байсан.
"Тэрбумтнууд Давост чуулж байна. Эхлээд цар тахал, харинн одоо хүнс болон эрчим хүчний үнийн өсөлт тэдний хөрөнгийг улам нэмэгдүүллээ. Дэлхий даяар ядууралтай тэмцсэн 10 жилийн ололт амжилт талаар болж, олон сая хүн амьд үлдэхийн төлөөх тэмцэлд орлоо” хэмээн Oxfam International компанийн гүйцэтгэх захирал Габриэла Бухер ярьжээ.
http://eagle.mn/r/102330