Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна

506

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, УУХҮ-ын сайд Г.Ёндон мэдээлэл өглөө. Тэрээр “Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт болон бусад сайд нарын хамтаар Өмнөговь аймагт томилолтоор ажилласан. Энэ үеэр Оюу толгойн 50 сая.ам долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж баталсан. Ингээд Ханбогд сум бүх асуудал нь шийдэгдсэн орчин үеийн хот болох ажил эхэлж байна.

Тавантолгой-Гашуунсухайтын боомт дээр шилжүүлэн ачих терминал байгуулах бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Терминалын ажил эхлээд явж байгаа. Ерөнхий сайдын олимпын айлчлалын үеэр төмөр замын холболтын цэгийн ажил шийдэгдсэн бөгөөд энэ бүтээн байгуулалтын ажил дуусахаас өмнө эхлээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил долдугаар сард ашиглалтад орохоор байгаа. Төмөр замаар холбогдох хүртэлх хугацаанд шилжүүлэн ачих терминал ихээхэн гол үүргийг гүйцэтгэх болно. Ингэснээр ердийн авто тээврээр тээвэрлэхээс дөрөв дахин өртөг багатайгаар төмөр замаар тээвэрлэлт хийнэ” гэлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.