Монгол, Оросын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг харилцан ашиглах талаар ярилцав
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловтой энэ сарын 18-нд уулзсан байна. Уулзалтын эхэнд Элчин сайд Украины эргэн тойрон дахь үйл явцын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Мөн уулзалтаар Монгол-Оросын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал, тэр дундаа төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг харилцан ашиглах тухай ярилцав. Олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үед тохиролцсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ.