Монгол, Оросын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг харилцан ашиглах талаар ярилцав

444

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловтой энэ сарын 18-нд уулзсан байна. Уулзалтын эхэнд Элчин сайд Украины эргэн тойрон дахь үйл явцын талаар Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Мөн уулзалтаар Монгол-Оросын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны зарим тодорхой асуудал, тэр дундаа төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг  харилцан ашиглах тухай ярилцав. Олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үед тохиролцсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх  шаардлагатай гэдэгт талууд санал нэгдлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.