Г.АМАРТҮВШИНИЙ ДАРАА Х.ГАНХУЯГ, Г.ДАМДИННЯМ НАР ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАХ УУ

419

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлзэж байгаа аж. Тодруулбал тэрбээр өөрийн цахим хуудастаа мэдэгдэл оруулсан байна. Тэрбээр “Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг бүрэн дэмжиж байна. Монгол Улсын Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түтгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна” гэжээ. Манай сайт өмнө нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэдгийг мэдээлж байсанТодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдиннаям, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар  олгосон байх магадлалтай баримтууд хууль, хяналтынханд олдсон байдаг.  Түүнчлэн олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй ноцтой баримтууд ч байгаа ажээ. Иймд дээрх нэр бүхий УИХ-ын гишүүдэд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 
https://ergelt.mn/news/123/single/20105
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.