Газрын ховор элементийн үнийн өсөлт энэ онд үргэлжлэх төлөвтэй байна

428


Газрын ховор элементийн үнэ нэлээдгүй хэмжээгээр өсөөд байгаа бөгөөд энэ ондоо үнийн өсөлт нь үргэлжлэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтөд цахилгаан авто машины борлуулалт нэмэгдсэн, Мяньмарын газрын ховор элементийн нийлүүлэлтийн тодорхойгүй байдал, бараа материалын хомсдол зэрэг нөлөөлж байгаа аж. БНХАУ-дпразеодим ба неодимийн хайлшийн үнэ өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдсэн бол он гарсанаас хойш дахин 10 хувиар өсөж, тонн нь 1.17 сая юаньд хүрээд байна. Празеодим ба неодимийн хайлшийг цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт шаардлагатай соронз хийхэд ашигладаг аж.

Хятад улс нь газрын ховор элементийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг ч түүхий эдийнхээ тал орчим хувийг Мяньмар улсаас авдаг. Өнгөрсөн онд цар тахлын улмаас БНХАУ болон Мяньмарыг холбосон гол боомт хаагдсаны улмаас БНХАУ-ын газрын ховор элементийн нөөц шавхагдах нөхцөл байдал үүссэн байна. Улмаар өнгөрсөн оны 11 дүгээр сард тус боомтын үйл ажиллагааг сэргээсэн ч Мяньмар улсад улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүссэн нь нийлүүлэлтийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлжээ.

Олон улсын Эрчим хүчний агентлагийн/IEA/мэдээлснээр, дэлхийн цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж 6.6 саяд хүрсэн ба хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад зах зээлд эзлэх хувь нь гурав дахин нэмэгдсэн байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.