Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсэг бэлэн болжээ
Хөгжлийн банктай холбоотой асуудал олон нийтийн дургүйцлийг дээд цэгт нь хүргээд байгаа. Уг банкыг шалгах Ажлын хэсэг байгуулж, даргаар Б.Баттөмөр гишүүнийг томилохыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болгосон нь ч бий.
Тэгвэл УИХ-ын даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хөгжлийн банкыг шалгах Ажлыг хэсгийг байгуулжээ. Мөн Ерөнхий сайдын зүгээс Хөгжлийн банкны асуудлыг АТГ-т шалгах чиглэлийг ч өгөөд байгаа юм.