Манай улсад цахилгаан шатны талаар мөрддөг тодорхой стандарт байддагүй

383

Уржигдар Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дахь орон сууцны барилгын цахилгаан шатны хонгилд гурван настай хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тус байр Эко констракшн компанийн барьсан байр гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Нийслэлд цахилгаан шаттай холбоотой осол урд өмнө гарч байсан.
Тухайлбал, 2011 онд Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны аравдугаар давхрын цахилгаан шат тухайн давхарт очоогүй атлаа хаалга нь нээлттэй байсныг үл анзаарсан нэгэн залуу нэг давхар руу унаж, хүнд гэмтсэн хэрэггарсан бол цахилгаан шат ирээгүй байхад бас л хаалга нь нээгдэж, найман настай охин амиа алдсан тохиолдол ч гарч байсан юм.
Өнөөдрийн байдлаар цахилгаан шат угсарч, засварладаг тусгай зөвшөөрөлтэй 20 гаруй компани МХЕГ-т бүртгэлтэй байдаг аж. 1981 онд манай улсад Цахилгаан шат засварын алба гэж байгуулагдаж байж. Энэ үед 21 хүн ЗХУ-д сургуульд бэлтгэгдэж иржээ. Үүнээс хойш тэдний үр хүүхдүүд дээрх компанийн ажлыг үргэлжлүүлж буй аж. Эдгээр компани Оросын хуучин цахилгаан шатыг засахаас бус, томоохон засвар үйлчилгээ хийх хэмжээний монгол инженер ховор байдаг юм байна.
Лифт бол онцгой объект. Гэвч цахилгаан шатны талаар мөрдөж байгаа тодорхой стандарт байддагүй аж. Нийслэлийн хэмжээнд аж ахуй нэгж, орон сууцны зориулалтын 7000 гаруй цахилгаан шат байдгаас ашиглалтын хугацаа дууссан 134 цахилгаан шат бий хэмээн “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. НЗДТГ болон Беларусь улсын хамтын ажиллагааны хүрээнд дээрх цахилгаан шатуудыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.