Ши Жиньпин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзав
БНХАУ-ын дарга Ши Жиньпин мягмар гаригт Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч /ОУОХ/ Томас Бахтай уулзаж,бид дэлхий дахинд хураангуй, аюулгүй, гайхалтай Олимпийн наадмыг үзүүлэх болно гэж мэдэгджээ. Тэрбээр, "зургаан жил гаруй хугацаанд бид Бээжингийн өвлийн Олимпын наадамд анхаарлаа хандуулан ажиллаж, бэлтгэл бүрэн хангагдаад байна. Наадам товлосон ёсоороо зохион байгуулагдах болно. Бид олимпод оролцох баг тамирчид, холбогдох ажилтнууд болон Хятадын ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлсэн байна.
Ши Жиньпин энэ удаагийн олимпын наадам нь цар тахал дэгдсэн цагаас хойш хуваарийн дагуу зохион байгуулагдаж буй дэлхийнхэмжээнийанхны цогц арга хэмжээ болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн олимпын наадмыг зохион байгуулахад Хятадын ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгийн ихээхэн дэмжлэг байгааг дурджээ. Харин ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах уулзалтын үеэр БНХАУ-ын Засгийн газар болон ард түмний хичээл зүтгэлээр энэ удаагийн олимпын наадмын бэлтгэл ажил урагштай, саадгүй байгааг сайшаан магтаад, БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Энэ удаагийн өвлийн олимпын наадамд 90 орчим улс орон болон бүс нутгийн 3000 гаруй тамирчин оролцох юм.