ОУОХ тамирчдын тусгаарлагдах нөхцөлийг сайжруулна

527
 
Олон улсын олимпын хороо/ОУОХ/коронавирусний халдварын улмаас тусгаарлагдаж буй гадаадын тамирчдын нөхцөлийг сайжруулах чиглэлд ажиллана гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ одоогийн мөрдөж буй хатуу арга хэмжээнүүдийг хэвээр үлдээнэ. “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш тусгаарлалтад орсон Нидерландын таеквондогийн тамирчин, 31 настай Решми Оогинктусгаарлагдаж буй нөхцөлөө “Олимпын шорон” хэмээнөөрийн “Instagram” хуудсандаа дүрслэн бичсэн юм.

ОУОХ пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ, бид Нидерландын Олимпын хороотой тусгаарлалтын нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж мэдээлжээ. Мөн ОУОХ-ны Эрүүл мэндийн газрын дарга Ричард Бюджетт, “Олимпын наадамд өрсөлдөхийн төлөө шаргуу бэлтгэл хийсэн ч тусгаарлалтад орсон тамирчдыг би сайн ойлгож байна. Гэвч коронавирусээр халдварласан тамирчдыг тусгаарлах нь тун чухал юм” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр халдвар авсан тамирчид шинжилгээний хариугаа сөрөг гарах үед тусгаарлалтаас гарах боломжтой гэдгийг нэмж хэлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.