34 хувьд ногдох өрийг тэглэх тухай "Рио Тинто"-гийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна Онцлох / Улс төр 2021/12/13, 14:04 386 Хуваалцах Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн талаар мэдээллээ.Уг захидалд "Оюутолгойн төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй" гэжээ. Ерөнхий сайд "Үндсэндээ 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай" гэж хэллээ.Түүнчлэн, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр цуцалж дуусгавар болгож буйг дурджээ. "Рио Тинто" компаниас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. скачать dle 12.0 386 Share Хуваалцах Facebook Twitter