Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо

511

 

Германы Канцлерын албан тушаалыг 16 жилийн турш хашсан Ангела Меркелийн халааг Олаф Шольф авлаа.  Тэрбээр лхагва гарагт явуулсан парламентын санал хураалтаар дараагийн Канцлераар сонгогдож, Ерөнхийлөгч Франк-Уолтер Штайнмайер түүнийг тус албан тушаалд албан ёсоор томилжээ. 

 

Социал-демократ намын дарга, өдгөө 63 настай О.Шольц нь Гамбург хотын даргын албан тушаалыг 2018 он хүртэл хашиж, түүнээс хойш Сангийн сайд, дэд Канцлераар ажилласан юм.  Одоо тэрбээр Социал-демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан намын бүрэлдэхүүн бүхий гурван намын эвслийг удирдана. 

 

Шинэ Засгийн газрын хувьд эрэгтэй, эмэгтэй гишүүдийн тоо тэнцүү байх төлөвтэй байна. Тухайлбал, Ногоон намын дарга Анналена Бурбокийг Гадаад хэргийн сайдаар томилохоос гадна Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг эмэгтэй хүн хашиж магадгүй байна.  Засгийн газар коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нийгэм, орлогын ялгааг багасгах чиглэлд хүчин чармайлт гаргахыг зорьж байгаа ажээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.