"Өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна" гэжээ

405

11-р сарын 30-нд буюу уржигдар болсон БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн бага хурлыг тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь удирдан явуулжээ. Энэ үеэрээ тэрээр  "Ковид-19"-ийн мутацид орсон  шинэ хувилбар болох Омикрон вирус, түүний тархалт Бээжингийн 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажилд нөлөөлөх эсэх, түүнчлэн ер нь уг олимп товлосон хугацаандаа зохион байгуулагдах эсэх талаар сурвалжлагчийн асуусан асуултад  хариулахдаа:
 
"Өмнөд Африкийн удирдлагууд "Ковид-19"-ийн мутацид орсон шинэ хувилбар вирусыг илрүүлсэн тухай холбогдох мэдээллээ цаг даруйд нь дэлхий нийттэй хуваалцсан явдлыг Хятадын тал сайшааж байна. Омикрон  вирусээс үүдэн өвлийн олимпийн цар тахлын халдвар хамгааллын үйл ажиллагаанд зарим сорилт учрах нь гарцаагүй. Гэхдээ Хятадын тал "Ковид-19" вирусийн эсрэг тэмцэх, халдварыг тогтоон барих туршлагатай учраас өвлийн олимп товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулагдана гэдэгт бид бүрэн итгэлтэй байна" гэсэн байна.
 
Г.Бямба
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.