Нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө МҮСХНХ-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

360

Нийслэлийн засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны удирдах зөвлөлийн төлөөллийг өнөөдөр /2021.11.17/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн санамж бичгийн хүрээнд МҮСХНХ-ны гишүүн сайтуудтай нийслэлийн бодлого шийдвэр үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй үнэн зөв хүргэх тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Талууд олон нийтэд ковид19-ын эсрэг вакцины 3-р тунгийн талаарх мэдээлэл мэдлэг олгох тал дээр анхаарч ажиллахыг онцлон тэмдэглэсэн юм. 
МҮСХНХ нь нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлтэй Эрүүл мэнд, Боловсрол, Соёл урлаг, Аялал жуулчлал гэсэн үндсэн чиглэлүүдээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж санамж бичигтээ тусгалаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.