Америкчууд Байдены үйлдлээс болоод бүх холбоотноо алдах вий хэмээн болгоомжилж эхэллээ

378
-Fox News-ын уншигчид: Хэрэв Байден бүрэн эрхээ дуустал ажиллавал АНУ холбоотонгүй болж мэднэ-
Батлан хамгаалахын AUKUS шинэ түншэлээ зарлаж, Австрали улс Францын шумбагч онгоцны нийлүүлэлтийн томоохон гэрээгээ цуцалсны дараа Франц, АНУ-ын хооронд гарсан дипломат хямралын асуудлаар Fox News-ийн уншигчид коммент үлдээжээ.
Зарим комментчид Вашингтон, Парисын харилцаа таагүй болсны бурууг Америкийн төрийн тэргүүн Жо Байденд тохсон аж.
“Байденг холбоотнуудтайгаа харилцаагаа сэргээнэ гэж бодож байлаа. Тэр бодож байснаас ч их хор хохирол учруулж байна Ердөө л 9-хөн сарын дотор шүү. Хэрэв тэр бүтэн хугацаагаараа ажиллавал манайх холбоотонгүй үлдэх магадлалтай” хэмээн neverdemagain419 саналаа илэрхийлжээ.
“Франц улс шумбагч хийж чадахгүй болохоор Австрали улс бидэнд хандсан юм. Байдены фанат биш ч энэ бол француудын өөрийнх нь буруу” хэмээн DarthCad өчжээ.
“Сарын өмнө Британийн парламент Ерөнхийлөгч Байденыг Афганистанаас цэрэг дайчдаа амжилтгүйгээр гаргасан гэж шүүмжилж байлаа. Энэ долоо хоногт Франц улс АНУ дахь элчингаа татлаа. Байден холбоотнуудынхаа өмнө бидний нэр хүндийг сэргээхээр сайн ажиллаж байгаа төдийгүй биднийг “гэрт нь нэгтгэж байна”” хэмээн  dan42day үзсэн байна.
“Байдены “эвлэрүүлэн нэгтгэх” бас нэг төлөвлөгөө. Манайх угаасаа Америкийн Салсан Улс болсон. Харин одоо Байден Европтой ажиллаж байна” хэмээн Runninggunblues үзэл бодлоо илэрхийлжээ.
“Хэлэлцээр өмнөд рүү шилжсэн болохоор ийм байдлаар та бүхэн 200 гаруй жилийн холбоотны түүхээ арчихаар зэхэж байна уу? Францчууд үүнийг хэтэрхий хүндээр хүлээн авч байгаа гэж бодож байна” хэмээн whig2020 бичжээ.
“Эсвэл магадгүй энэ бол Байдены ээлжит нэгэн бүтэлгүйтэл биз. Обама бидэнд анхааруулж л байсан ” хэмээн oranperth тэмдэглэсэн байна.
Гэхдээ зарим хэрэглэгч Байдены талд байж, үүссэн нөхцөл байдлыг эдийн засгийн үүднээс үнэлжээ.
“Шумбагч онгоцны төсөв 50-90 тэрбум доллараар нэмэгдэж, барилгын ажил нь хуваариасаа хоцорсон байна. Австрали улс болих бүрэн эрхтэй” хэмээн redrider780 онцлон тэмдэглэв.
“Францчууд өөрсдөө эхэлж анхан шатны гэрээгээ зөрчсөн. Шумбагч онгоцыг Австралид барихаар төлөвлөж байсан. Гэрээгээ зарласны маргааш нь Францын Ерөнхийлөгч Францад шумбагч онгоцны барилгын ажил хийх мянган ажлын байр бий боллоо гэж мэдэгдсэн шүү дээ” гэж lizmo бичжээ.
“Францын шумбагч онгоц нь ухрах, бууж өгөхөөр програмчлагдсаныг мэдээд Австрали улс анхны гэрээнээсээ татгалзсан” хэмээн Iceman#1 хошигножээ.
Өнгөрсөн долоо хоногт Их Британи, АНУ, Австралийн төрийн тэргүүнүүд батлан хамгаалалт, аюулгүй байдлын салбарт AUKUS хэмээх түншлэл байгуулснаа зарласан юм. Түншлэлийн хамтарсан эхний санаачилга нь Австралийн флотод зориулан атомын шумбагч онгоц барих явдал байлаа. Үүний төлөө Канберра 56 тэрбум еврогийн гэрээгээ цуцалсан аж. Уг гэрээ ёсоор бол Францын хөлөг онгоц баригч Naval Group нь Barracuda ангиллын 12 дизель, цахилгаан шумбагч онгоц нийлүүлэх ёстой байлаа.
Францын ГХЯ-ны тэргүүн Жан-Ив Ле Дриан энэ шийдвэрийг “ар нуруунд цохисон” явдал гээд Австралид итгэхээ больсон гэсэн байна. Үр дүнд нь Франц улс түүхэндээ анх удаа Вашингтон, Канберрагаас элчингүүдээ зөвлөлдөхөөр дууджээ.
Харин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Эмили Хорн Америкийн захиргаа Францтай нягт холбоотой хэвээр байгаа бөгөөд ойрын өдрүүдэд маргааныг зохицуулна гэдгийг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: РИА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.