Австрид вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоож байна

360

Австрид “COVID-19”-ийн өвчлөл урьд бүртгэгдэж байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдээд байгаатай холбоотойгоор даваа гаргаас эхлэн вакцинд бүрэн хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтооно гэж тус улсын Канцлер Александр Шалленберг мэдэгджээ. Европ дахин цар тахлын голомт болоод байгаагийн улмаас зарим орны Засгийн газар олон нийтийн эсэргүүцэлтэй тулгардаг хөл хориог ахин тогтоох талаар хэлэлцэж байна.
Австрийн хүн амын 65 хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь баруун Европын орнууддаа хамгийн сулд тооцогдож байна. Тус улсын олон иргэн вакцинд үл итгэх хандлагатай байгаа бөгөөд үүнийг нь парламентын гурав дахь том хүчин болох хэт барууны үзэлт “Эрх чөлөө” нам дэмжиж байгаа аж.
Нидерландад халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэнээс шалтгаалан бүх иргэнийг хамруулсан хэсэгчилсэн хөл тогтоогоод байгаа бол Австрийн Засгийн газар вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст нэмэлт хязгаарлалт тогтоохоос зайлсхийхийг эрмэлзэж байгаагаа мэдэгдсэн байна.
“Бид маш сул үзүүлэлттэй байгаа вакцинжуулалтын түвшнээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэж А.Шалленберг есөн мужийн захирагчидтай цахимаар хуралдсаныхаа дараа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэрээ цохон тэмдэглэжээ.
“Хөл хорио тогтоосноор вакцинд хамрагдаагүй хүмүүс ажилдаа явах, хүнс худалдан авах гэх мэт тодорхой тооны шалтгаанаар гэрээсээ гарах боломжтой болно. Эдгээр нь 12-оос доош насны хүүхдүүд хамааралгүй” гэж Австрийн Эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштайн мэдээлжээ. Түүний хэлснээр, хөл хориог эхний ээлжинд 10 хоног тогтооно. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.