Иракийн Ерөнхий сайдын амь насанд халдахыг завджээ

312


Тэсрэх бодис суурилуулсан дроны тусламжтайгаар Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казымигийн амь насанд халдах оролдлого ням гарагт шилжих шөнө тус улсын нийслэл Багдад хотод гарсан байна. Иракийн Ерөнхий сайд өөрөө гэмтэж шархдаагүй ч хамгаалагчид нь шархаджээ. Амьд сэрүүн байгаагаа аль-Казыми албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр мөн амь насанд нь халдахыг завдсан хүмүүсийн нэрийг эрх баригчид мэдэж байгаа бөгөөд ойрын үед баривчилна гэж мэдэгджээ.

“Al Hadath” телевизээр мэдээлснээр, Иракийн Ерөнхий сайдын аюулгүй байдлын албаны 10 ажилтан шархадсан байна. Үүнээс гадна, Засгийн газрын тэргүүний өргөөнд эд материалын хохирол учирчээ.
Багдадын "ногоон бүс" гэгдэх хэсэгт байрлах Ерөнхий сайдын ордон руу тэсрэх бодис суурилуулсан дроны тусламжтайгаар халдсан талаар “Al Arabiya” телевиз анх мэдээлжээ. Дараа нь энэ мэдээллийг Иракийн аюулгүй байдлын албаныхан нотолсон байна. "Ерөнхий сайд гэмтэж шархдаагүй, эсэн мэнд байгаа бөгөөд түүний амь насанд халдах гэсэн энэхүү бүтэлгүй оролдлоготой холбогдуулан аюулгүй байдлын албаныхан шаардлагатай арга хэмжээг авч байна" гэж Иракийн мэдээллийн "INA" агентлаг аюулгүй байдлын албаны мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд хөнгөн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн гэж “Al Arabiya” телевиз мэдээлсэн байна.

Иракийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, аль-Казыми одоо аюулгүй газар байгаа аж. Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан энэ хэргийг мөрдөн шалгах дээд комиссыг Багдад хотод байгуулжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.