С.Эрдэнийн хүү Э.Одбаярт УИХ-д нэр дэвших ёс зүй бий юу?

974
Сүүлийн үед улс төрийн хүрээнд үйл ажиллагаагаа идэвхижүүлэх болсон Зон олны намын ЕНБД Э.Одбаяр нь АН-ын дарга С.Эрдэнийн хүү гэдэг нь нэгэнт ил болсон. Э.Одбаярын хувьд ЗОН-ыг үүсгэн байгуулсан гол хүмүүсийн нэг гэгдэх бөгөөд ярьж тэмцдэг шигээ шударга ариун нэгэн биш ажээ. Бодит байдал дээр түүнийг ямаршуухан ёс зүйн доголдолтой хүн болохыг баримтуудаас харж болно.
Нэг. Э.Одбаярын нууц хүүхэд ил болов
Баттай эх сурвалжийн мэдээллээр тэр албан ёсоор эхнэр гурван хүүхэдтэй боловч Бүжин гэх ганц бие эмэгтэйтэй учир ургуулж, хүүхэдтэй болсон тухай мэдээлэл баримтууд нэгэнт ил болсон. Эхээр нь овоглосон хүүхдийнхээ тухай мэдээллийг ихэд нууцалдаг түүний ил болсон явдлуудын нэг хэсэг нь энэ байхыг үгүйсгэхгүй.
 
Хоёр. Төрийн тэргүүний нэр хүндийг гутаан доромжилсон хэргээр ЦЕГ-т хэрэг үүсгэн шалгагдаж байна
"Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай" ҮАБЗ-ийн түүхэн шийдвэрийг танилцуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүндийг гутааж, Төрийн гурван өндөрлөгөөс бүрддэг ҮАБЗ-ийг "Үндэстнийг аюултай байдалд оруулах зөвлөл”, Ерөнхийлөгчийг "Монгол улсыг ерөнхийлөн бусниулагч” гэх зэргээр гутаан доромжилж, ажил хэргийн нэр хүндэд халдаж гүтгэлэг худал мэдээлэл тараасан нь тогтоогджээ. Монголчууд Төрийн минь сүлд өршөө гэж төрөө хүндэлж сүсэглэн залбирдаг ард түмэн, хууль гэж байдаг бол түүнд хариуцлага тооцох нь лавтай.
Гурав. ЗОН-ын Э.Одбаяр МАН-ын гишүүн байсан уу?
ЗОН-ын танилцуулгаас харвал Э.Одбаяр нь тус намыг 2016-2017 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг гардаж, анхны даргаар нь сонгогдож байжээ. Гэтэл үүнээс өмнө тэр Хан-Уул дүүргийн Монгол ардын намд зүтгээд завгүй сууж байгаа баримтыг энэ зурагнаас харж болох аж. Эцэг нь АН-ын даргын сунгаанд эд өрсөлдөж амьсгаа өндөр байх тэр мөчид хүү Э.Одбаяр нь МАН-ын гишүүнээс ЗОН-ын дарга болж АН-аас дөлж явсан нь хачирхалтай. Мөн түүнийг МАН хавиар гүйдэл ихтэй тухай мэдээлэл бий. Хаашаа ч холбирч мэдэх тогтворгүй нэгэн юмсанж.
 
Дөрөв
Өдрийн сонинд өгсөн түүний "Монгол ялахгүй” гарчигтай ярилцлагад ХҮН-ын булхайг дэлгэх нэрийн доор дайрч давшилж, захиалгатай сошиал орчинд тарааж гүтгэдэг чадвараа гайхуулав. ЗОН-ын ойн өдөрт зориулж өгсөн ярилцлагадаа ийнхүү бусадруу дайрч нэр хүндээ гутаасанд намын нөхөд нь ихэд эгдүүцсэн байдаг. Үүнээс хэдхэн хоногийн дараа Алтан Дорнод компаний Т.Ганболд дуу дуугаа авалцан ХҮН-ын "булхайг дэлгэж" 60 тэрбум схемийг Т.Доржханд зохиосон гэхчилэн сүрэглэн дайрсан нь санаандгүй тохиолдол биш биз ээ. Нийгэмд шинэ өнгөөр гарч ирж байгаа намуудыг захиалгаар энэ мэт харлуулж хорлон сүйтгэдэг Э.Одбаярын ёс зүйгүй үйлдэл цааш үргэлжилнэ.
 Тав. Их Эзэн Чингис Хааны музей байгуулахыг улайран эсэргүүцэгч
Ашиглалтын хугацаа нь дууссан Байгалийн түүхийн музейн барилгыг аюултай нөхцөлд орсон учир яаралтай буулгах мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд гарч оронд нь Монголчуудын бахархал болсон Чингис Хааны музей барьж байгуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл ЗОН-ын Э.Одбаяр "элийрэгч” хочит Ц.Уянга нарын хүмүүс хотын иргэдийн нэрийг барьж Чингис Хааны музейн бүтээн байгуулалтын ажлыг бүтэн улирлын турш гацааж улс төрийн шоу хийв. Мөн төв номын сан, УДЭТ, УДБЭТ-ыг шинээр барих ажилд саад учруулж улс төржүүлсний улмаас Засгийн газар арга буюу санхүүжилтээ эргүүлэн татаж, будаг нялах төдий засвар хийхээр болсон. Хэрэв эдгээр санхүүжилт хэвээр хийгдсэн бол ашиглалтын хугацаа дууссан барилгуудыг шинээр барих боломж бүрдэж, Монголын соёл урлагт томоохон хөрөнгө оруулалт хийгдэх боломж байв.
 Үүний цаад шалтгаан нь урд хөршид баригдах Чингис Хааны музейтэй холбоотойгоор Монголд хийгдэх Чингис Хааны музейг төлбөртэй захиалгаар зохион байгуулалттай эсэргүүцсэн гэх асуудал ч яригдаж байгаа юм. Ингэж хардах үндэслэл бий, учир нь хэдэн сарын турш хамт тэмцсэн гэх Э.Одбаяр "элийрэгч” хочтой Ц.Уянга нар бодит байдал дээр тийм ч таарамжтай улс биш бөгөөд төлбөртэй жагсаал дээр дуртай дургүй нэгдсэн дүр эсгэж байсан тухай эх сурвалжууд хэлж байна. Сануулахад Э.Одбаяр урд хөршид олон жил суралцаж байжээ. Хэрэв ашиглалтын хугацаа дууссан барилгуудад эрсдэл үүсвэл шантааж хийж эсэргүүцсэн хүмүүст хариуцлага тооцох нь тодорхой юм. 
Ийнхүү гэр бүл, элссэн нам, улс орны эрх ашгаас хэзээ ч урваж холбирч мэдэх хорлогч гацаагч Э.Одбаярт УИХ-д нэр дэвшиж төр түшилцэх ёс зүй байгаа юу?
 
 
С.ГАНБАЯР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.