Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийх айлчлал "нууц" байв уу?

908

Өнөөдөр өглөө эрчимтэйхэн шуураад өнгөрсөн нэг асуудал бол Ерөнхийлөгчийн айлчлал. Түүнийг нэг өдрийн дотор БНХАУ-д айлчлал хийж ирээд 14 хоног хөл хорионд орно гэхээр хэний ч санаанд тийм амар буугаагүй нь лавтай. Мөн хөл хориотой энэ бэрх цаг үед хэдхэн цагийн дотор ямар ажил амжуулж ирэх гэж байгаа нь эргэлзээтэй санагдах нь дамжиггүй. Тиймээс ч энэ талаар олон нийтийн дунд багагүй шүүмжлэл явсан. Ийм шүүмжлэл дагуулахыг урьдчилан харж байсан учраас нууцалж байсан ч болох юм.

Гэвч нэгэнт бүгдэд ил болсон энэ асуудалд хариу болгож Ерөнхийлөгчийн Тамгын Газраас албан ёсоор мэдээ гаргасан байна. Тодруулбал, өмнө нь дурдсанчлан:

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм хэмээн мэдээллээ.

Энэхүү айлчлал нь нууцын зэрэгтэй байсан ч ямар нэгэн байдлаар гадагш задарсан байх гэж зарим учир мэдэх хүмүүс хэлэлцэж байсан юм.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.