Хууль, хуулийнхныг "ҮЛ ТООСОН" С.Жавхланд хүч хэрэглэх үү?!

267

Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан төв талбайд суулт хийгээд удаж байна.
Тэрбээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцорч, Г.Занданшатарын парламентын тарахаас нааш суултаа зогсоохгүй гэдгийг мэдэгдсэн. Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа хийхийг шаардаж байгаа юм.
Гэхдээ УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн төв талбайд суулт хийх болсон жинхэнэ шалтгаан нь "Хамаг Монгол" төслөө санхүүжүүлэх дөрвөн тэрбум төгрөгөөс үүдэлтэй гэдэг нь ил болсон. Учир нь, мань эр уг төслөө үргэлжлүүлэхийн тулд Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн, нэхсэн мөнгийг нь өгөөгүй болохоор төв талбайд суулт хийж байгаа гэдгийг иргэн О.Отгонтөгс анх мэдээлсэн. Түүний мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан ч баталсан байдаг.
Тэгвэл хууль, хяналтынхан уг дөрвөн тэрбум төгрөг нэхсэн эсэх асуудлаар иргэн О.Отгонтөгс болон Сангийн сайдаас мэдүүлэг, тайлбар авсан ч хэргийн эзэн УИХ-ын гишүүн С.Жавхлангаас тайлбар, мэдүүлэг аваагүй байна.
Өөрөөр хэлбэл, төв талбайд суулт хийж байгаа УИХ-ын гишүүн асан С.Жавхлангаас мэдүүлэг, тайлбар авах гэж удаа дараа дуудсан ч ирээгүй, утсаа ч авахгүй байгаа аж.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Энэ сарын 19-нд иргэн О.Отгонтөгс хэвлэлийн хурал хийж Гавьяат жүжигчин С.Жавхлан, М.Баярмагнай нар Сангийн сайдаас Хамаг Монгол төслийг хэрэгжүүлнэ гэж дөрвөн тэрбум шантаачилсан гэсэн гэмт хэргийн шинжтэй гэдэг мэдээллийг анх гаргасан. Үүний дагуу аравдугаар сарын 20-нд иргэн О.Отгонтөгс цагдаагийн байгууллага дээр ирж гомдол гаргасан. Үүнийг цагдаагийн байгууллага хуулийн дагуу хүлээж аван прокуророор харьяалал тогтоолгосон. Прокурорын зүгээс уг хэргийг хянан шалгах газар нь Эрүүгийн цагдаагийн алба шалгахаар харьяалал тогтоосон. ЭЦА-наас уг гомдол мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавхлан болон тухайн яаманд ажилладаг зэрэг гурван гэрчээс гэрчийн мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийнхаа дагуу аравдугаар сарын 20, 21-нд албаны утсаар дуучин С.Жавхлан руу нийт 11 удаа залгахад тэрбээр утсаа аваагүй. Аравдугаар сарын 20-ны өдөр мөрдөгчийн дуудах хуудас өгсөн, ирээгүй. 21-нд мөрдөгчийн дуудах хуудас өгсөн ч хүлээж аваагүй. Өнөөдөр прокурорын дуудах хуудас хүргүүллээ, хүлээж авсангүй. Тэрбээр хүлээж авахгүй тайлбараа янз бүрээр хэлж байх шиг байна. Дараагийн арга хэмжээ бол шүүхийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээ л байдаг. УИХ-ын гишүүн асан, өөрөө хууль тогтоогч явсан хүн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаад хүрч ирээд тайлбар өгөх байх гэж бодож байна" гэх тайлбарыг өгөөд байна.

https://news.zindaa.mn/3wq5
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.