Covid-19: ЕБС-ийн 12-17 насны сурагчдын 90-ээс дээш хувь, оюутны 80 хувь нь вакцинд хамрагджээ

340

Аравдугаар сарын 15-ны байдлаар 1463 цэцэрлэгт (төрийн өмчийн 971, хувийн өмчийн 492) 116.060 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт /4-5 настай хүүхдийн/ 80 орчим  хувьтай байгаа юм байна.
Ерөнхий боловсролын 382 сургуулийн (давхардсан тоогоор) 163.6 мянган суралцагч танхимаар, 458 сургуулийн 526.2 мянган суралцагч 5/9 хувилбараар тус тус хичээллэж байгаа бөгөөд 15.7 мянган суралцагч гэр бүлийн орчинд зайн хэлбэрээр сурах хүсэлт гаргаж, багшаас өгсөн удирдамжийн дагуу хичээл, сургалтыг үргэлжлүүлж, халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын улмаас 193 сургуулийн 1720 бүлгийн 24.4 мянган суралцагч тодорхой хугацаанд цахим сургалтад шилжээд байгаа аж.
Энэ хичээлийн жилд багш нарын 95 хувь, 12-17 насны сурагчдын 90-ээс дээш хувь, оюутны 80 хувь нь Ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаж, цэцэрлэгийн насны хүүхдийн 75 хувь, 6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагдсан гэсэн мэдээллийг өчигдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан дээр өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.