Баянзүрх дүүрэг 200.000 мод бут тарьж, 4 байршилд төгөл бий болгож байна

346


Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид, төрийн албан хаагчид хамтран дүүргийн 11,20,23 дугаар хорооны 4 байршил 143.2 га талбайд 200.000 гаруй мод, бут тарьж түүнийгээ усалж тордож байна.

Модыг зөвхөн тариад орхих биш сар бүр тордож, усалж, ундаалж байх нь чухал. Тиймээс “УИХ-ын гишүүдийн төгөл”, “НИТХ-ын төгөл”, “Баянзүрх дүүргийн ИТХ-ын төгөл”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын төгөл” гэх нэршлүүдийг өгч, тарьсан модоо эргээд усалж, ундаалдаг байх хариуцсан эзэдтэй болголоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
Дүүргий даргын хувьд ганц л зарчим барьж ажиллаж байгаа. Энэ нь иргэдээ эрүүл, аюулгүй тав тухтай орчинд амьдарч, ажиллуулах. Тиймээс дүүргийн алслагдсан хороодод сул шороо ихтэй газруудад мод тарьж төгөл бий болгох. Харин дүүргийн төв орчимд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг буулгаж иргэддээ ээлтэй ногоон байгууламжийг бий болгохоор зорьж ажиллаж байна. Бусад дүүрэг, аймаг, сумдын удирдлага, иргэдийг ч мөн адил өөрсдийн амьдарч, ажиллаж буй орчиндоо ногоон байгууламж, төгөл барихыг уриалж байна гэсэн юм.

Мод тарьж, төгөл бий болгох нь байгаль орчин, экологийн тэнцвэртэй байдалд маш чухал гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.