М.Лхагвагэрэл: Ард түмнийхээ итгэлийг алдахгүй ОЛИМПЫН аварга болох болно

509

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.  Өнөөдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд болж байгаа юм. 125 кг-ын жингийн бөх М.Лхагвагэрэл эхний тойрогтоо Гүржийн алдарт бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилид ялагдсан. Дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширтай барилдаж, 4:0 ялсан.
Ингээд хүрэл медалийн төлөө Казахстаны Олег Болтинтой барилдлаа. Эхлээд 2 оноо алдсан ч хөлд орж, дагаж эргүүлэн 4 оноо авсан манай бөх хоёрдугаар үед тун сайн хамгааллаа. Өөртөө итгэлтэй сайхан барилдаж, 5:3 ялан, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ ДАШТ-ий Монголын багийн анхны медаль. Токио олимпод шагналт байр эзэлсэн бол М.Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-д хүрэл медаль авлаа.
Барилдааны дараа М.Лхагвагэрэл "Сэтгэл их өндөр байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа. Шигшээ багийн багш нартаа баярлалаа. Бөхийн спортод оруулсан багшдаа баярлалаа. Парисын олимп хүртэл хичээж, дэлхийн медалийнхаа тоог нэмнэ. Цаашдаа та бүхнийхээ итгэлийг алдахгүй, ОЛИМПЫН аварга болох болно" гэж ярилаа. 
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.