УИХ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай

294

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлэх үеэрээ Засгийн газартай хамтарч ажиллахаа илэрхийлж, салбар хариуцсан сайд нараас хариуцлага нэхнэ гэдгээ дурдлаа.
Тэрбээр "Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатай. Төр төвшин, түмэн олондоо түшигтэй, гаргаж буй шийдвэр нь оновчтой, иргэдийнхээ санал бодлыг харгалздаг байхыг иргэд хүсэж байна. Энэ хүнд нөхцөлд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, улсынхаа эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас дэвшүүлж буй бодлого шийдвэрийн үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч дэмжиж, хамтарч ажиллах болно. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг анхааруулъя.
Салбар хариуцсан сайд, үүрэг хүлээсэн дарга нар ард олныхоо төлөө чин сэтгэлээсээ сэтгэлээ чилээж онцгой нөхцөлд онцгой хариуцлагатай байх ёстойгоо умартаж огт болохгүй. Чадахгүй, бүтэхгүй байгаа бол үнэнээ хэлэх хэрэгтэй. Шатахууны хомстол үүссэн. Энэ хэдийгээр гадаад шалтгаан байсан ч ийм байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой" гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.