Англид шатахууны хомсдол үүсч, эмх замбараагүй байдал бий болжээ

393

 

Монгол Улсад шатахууны нийлүүлэлт багасч, иргэдийг багагүй бухимдуулсан. Тэгвэл дан ганц Монголд ч бус дэлхий даяар шатахууны хангамжийн сүлжээ доголдож байгаа юм байна. Энэ сарын эхээр Англи улсад шатахууны нийлүүлэлт доголдож, байдал өдрөөс өдөрт хурцадаж байна. Тус улсад ачааны том оврын автомашины жолоочийн ажлыг Европын бусад улсуудаас ирсэн цагаач ажилчид ихэвчлэн гүйцэтгэдэг байсан юм. Харин Их Британи улс Европын Холбооноос гарснаар цагаач жолооч нар нутаг буцаж, дотооддоо жолооч бэлтгэх болсон байна. Гэвч цар тахал, хорио цээрийн дэглэмийн улмаас шинээр бэлдсэн жолооч нараасаа шалгалт авч, үнэмлэх олгох ажил урт хугацаагаар тасалджээ.

Мөн газрын тосны үйлдвэрүүд цар тахлаас шалтгаалан хэвийн ажиллаж чадахгүй байгаа зэргээс үүдэн шатахууны нийлүүлэлт багасснаас болж Бритиш Петролиум компани 1,200 орчим шатахуун түгээх станцаа түр хаах шийдвэр гаргасан байдлыг улам дордуулжээ.

Иргэд шатахууны түгээх станц дээр хэдэн өдрөөр дугаарлаж, зарим газар жолооч нарын хооронд зодоон болж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг хяналтандаа авахаас өөр аргагүй болжээ. Шатахууны нийлүүлэлтээс үүдэн бараа түгээлтийн ажил тасалдсанаас супермаркетуудын лангуу хоосрох аюултай тулгарсан байна. Их Британийн тээврийн сайд Грант Шэппс ачаа тээврийн жолооч бэлтгэн нийлүүлэлтэд цар тахал нөлөөлж буйг хэлээд цагаач жолооч нарын визийг хөнгөлөх бүх хувилбарыг судалж байгаагаа өнөөдөр Sky News сувагт ярьжээ. Гэвч Английн шатахуун борлуулдаг томоохон компаниуд Зул сарын баяр хүртэл шатахууны хомсдол бүрэн арилахгүй хэмээн мэдэгдэж байгаа юм байна.

 

Д.Дандархүү

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.