Солонгост коронавирусын халдвар авсан гэх Монгол иргэн эрүүлжжээ

1 082

Манай улсад коронавирус илэрсэн тохиолдлын хамгийн ойрын хавьтлын 215 хүнд шинжилгээгээр коронавирус илрээгүй буюу "сөрөг" хариу гарчээ.

Харин Солонгос Улсад манай хоёр иргэн коронавирусын халдвар авсан тухай мэдээлэл өчигдрөөс нэлээд эрчтэй цацагдсан байгаа.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөхдөө "Бид энэ талаарх мэдээллийг бүрэн албажуулсныхаа дараа мэдээлэхээр ажиллалаа. Манай улсын 28 настай иргэн Б Тэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрсэн тул дүүргийнхээ эмнэлэгт хандсан. Шинжилгээ өгөхөд 27-нд эерэг хариу гарсан. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн коронавирусын хэмжээ маш бага байсан учраас нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд, гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Тэгээд манай иргэн 14 хоног дуусгаад гуравдугаар сарын 6, 7-нд коронавирусын шинжилгээ өгөхөд хоёулаа сөрөг хариутай гарсан. Тиймээс манай иргэн эрүүл саруул, чөлөөтэй байгаа. Бас нэг иргэний хувьд бол өмнө нь коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон, гэхдээ Солонгосын эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан" гэлээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.