Ж.Байден: Вакцинжуулалтын ачаар АНУ-д 100 мянга гаруй хүний амийг аварсан

302


АНУ-ын хүн амыг коронавирусний вакцинд хамруулснаар 100 мянга гаруй хүний амийг аварсан гэж тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден даваа гарагт Цагаан ордонд үг хэлэхдээ мэдэгджээ.

“Йелийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүн амаа вакцинжуулах бидний хүчин чармайлт 100 мянга гаруй хүний амийг аварч, 450 мянга гаруй хүнийг эмнэлэгт хүргэгдэхээс урьдчилан сэргийлсэн” гэж тэрбээр хэлсэн байна. "Энэ бол чухал ахиц дэвшил юм. Гэхдээ бид илүү хурдан урагшлах хэрэгтэй" гэж Америкийн удирдагч нэмж хэлэв. 
Түүний хэлснээр, одоогийн байдлаар АНУ-ын 12 ба түүнээс дээш насны иргэдийн 71 хувь нь буюу 200 сая гаруй хүн вакцины нэг тунг хийлгэсэн бол 170 сая гаруй хүн хоёр тунд бүрэн хамрагджээ.
Ж.Байден мөн “Pfizer”, “BioNTech” компаниудын коронавирусний вакциныг хэрэглэх шийдвэрийг АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ эцэслэн баталсныг сайшаасан байна. Түүний үзэж байгаагаар, энэ бол коронавирустэй тэмцэх "чухал үе шат" юм. "Хэрэв та FDA-гийн эцсийн шийдвэр гарах хүртэл вакцин хийлгэхгүй гэж хэлсэн сая сая америкчуудын нэг бол шийдвэр гарлаа. Таны хүлээж байсан мөч ирлээ. Таны явах цаг боллоо. Та өнөөдөр очиж вакцинаа хийлгээрэй. FDA -гийн зөвшөөрөл бол алтан стандарт юм" гэж Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглэсэн байна.
Үүнээс  гадна, тэрбээр хувийн компаниудын удирдлагад хандаж, ажилтнуудаа вакцинд хамруулахыг уриалжээ.
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.