Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

18
Гадаадын олон жуулчин аяллын хөтөч даган Цагаан хэрэм, аварга хулсны баавгай, Терракота цэргүүдийг үзэж сонирхдог бол өөр нэг хэсэг жуулчид аяллын хөтөлбөрөө шинэчилж, Шэньжэнь хотод (Гуандун муж) дроны гэрлэн шоу үзэх, Шанхай хотод жолоочгүй тээврийн хэрэгсэл туршин явах, Ханжөү хотод (Жэжян муж) робот үйлчилдэг кафед зочлох зэрэг шинэ туршлагыг эрэлхийлэх болжээ. Эдгээр аяллыг "Хятадын технологийн аялал" гэж нэрлэдэг.

 

Хойноос өмнө, баруунаас зүүн зах хязгаар хүртэл, үйлдвэрийн цехээс эхлээд ухаалаг хотын дүүргүүд хүртэл Хятадын өндөр технологийн олон аж ахуйн нэгжүүд хаалгаа нээж, лабо раториудаа туршлага судлах төв, үйлдвэрлэлийн шугамаа аялал жуулчлалын маршрут болгон өөрчилж байна. Технологид суурилсан, сонирхол татахуйц, жинхэнэ утгаараа "технологийн" шинжтэй эдгээр газрууд гадаадын жуулчдын очих дуртай шинэ цэгүүд болон хурдацтай хувирч байна.
  

Гадаадын олон төрлийн олон нийтийн сүлжээгээр "Хятадын технологийн аялал"-ын хөтөлбөрүүд эрчимтэй тархаж байгаа нь олон улсын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татаж байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, үйлдвэрийн цехэд ажиллаж буй хүн дүрст роботууд, дэлхийн өрсөлдөгчидтэйгээ өрсөлдөхүйц чадамжтай хиймэл оюун ухааны (AI) загварууд болон шинэ автомашиныг гайхалтай хурдаар үйлдвэрлэн гаргаж буй цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрүүд зэрэг дүр зураг нь Хятад улс руу "жуулчлах" шинэ давлагааг татаж байна.

 

 

 

Гадаадын зочид газар дээр нь ирж танилцах хүсэлтэй бөгөөд боломжтой байгаа явдал нь бодлогын дэмжлэг болон салбарын түвшний идэвхтэй оролцооны нэгдсэн үр дүн юм.

   

Хилээр нэвтрэх шалгуур буурч байна. Үндэсний цагаачлалын газрын мэдээллээс үзэхэд, энэ оны эхний хагаст гадаадын иргэдийн визгүйгээр нэвтэрсэн тохиолдол 17.815 саяд хүрч, гадаадын иргэдийн нийт нэвтрэлтийн 77.7 хувийг эзэлжээ. Одоогоор Хятад улс 50 гаруй улсад хандан нэг талын визгүй зорчих бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд 55 улсын иргэд 240 цагийн визгүй дамжин өнгөрөх боломжтой болсон байна. Энэ нь гадаадын жуулчдын "Хятадын технологийн аялал"-д оролцох боломжийг бүрдүүлэн өгсөн байна.

 

 

 

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр
Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : people.com.cn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.