Өнөөдөр нийслэлийн 21 цэгт 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

483
Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 21 цэгт ажиллана. Эдгээр цэгт 31 багийн 204 эмч, ажилтан ажиллаж, 9,140 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр I тунд 2,135, II тунд 4,107 буюу нийт 6,232 иргэн вакцин хийлгэжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,071,970 иргэн I тунд, 979,485 иргэн II тунд хамрагдаад байна.
Мөн нийт 1,815 жирэмсэн эх, 12-15 насны 27,258, 16-17 насны 15,028 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.