В.Путин гадаадын иргэдийг вакцинжуулахыг үүрэг болгожээ

410
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор ирж буй гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүст коронавирусний вакцин хийх ажлыг зохион байгуулахыг Засгийн газартаа даалгажээ. ОХУ-ын Засгийн газар зургаадугаар сарын 30-ны дотор гадаадын иргэдийг коронавирусний вакциныг төлбөртэй хийлгэх боломжоор хангах ёстой байна. Түүнчлэн хөдөлмөрийн цагаачдыг “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулах ажлыг  долоодугаар сарын 15 гэхэд зохион байгуулж, уг ажлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлохыг үүрэг болгожээ.

В.Путин зургаадугаар сарын эхээр Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэхдээ гадаадын иргэд, тэр дундаа хөдөлмөрийн цагаачдыг вакцинжуулах асуудлыг боловсруулахыг Засгийн газартаа даалгасан юм. ОХУ-д сүүлийн хэд хоногт өдөрт илрэх халдварын шинэ тохиолдол 20 мянгад хүрч, коронавирусний халдварын нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа юм. Эрх баригчид халдвар цаашид тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим бүс нутагт үйлчилгээний салбарын ажилтнуудыг албадан журмаар вакцинжуулах шийдвэр гаргасан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.