Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллана
Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүд өнөөдөр хэвийн ажиллаж эхэлнэ. Өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явагдсан тул ажиллаагүй.Улаанбаатар хотод явуулын 10, суурин 40 цэгт 98 багийн 524 эмч, ажилтан ажиллаж, 8,978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд Pfizer, Спутник V, AstraZeneca, Vero Cell вакцин хийгдэж байна. Вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэнд 50,000 төгрөг олгож буй.Зургаадугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд 1,884,272 /91.1%/ иргэн вакцины нэгдүгээр тунг, 1,596,857 /77.2% иргэн хоёрдугаар тунг хийлгэжээ.
Монгол Улс вакцинд нийт 2,067,292 иргэнээ хамруулах зорилт тавиад байгаа билээ.
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд: