Вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалтаар 206 улсаас Монгол ХОЁРТ бичигджээ

523


Сүүлийн 24 цагт 22198 хүн дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тунг хийлгэжээ.

5-р сарын 19-ний байдлаар Улаанбаатарт:
  • I тунг- 926677
  • II тунг- 509465 хүн хийлгэсэн байна.
Орон нутагт:
  • I тунг- 875593
  • II тунг- 156822 хүн хийлгээд байна.
Улсын хэмжээнд:
  • I тунг- 1.802.270
  • II тунг- 666.287 хийлгэжээ.
Монгол Улс 2021 оны долдугаар сарын 1-н гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг буюу 2,067,292 иргэнээ бүрэн дархлаажуулахаар төлөвлөсөн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой нийт хүн амын 87.2 хувь нь  эхний тунгаа хийлгээд байгаа бөгөөд үүнээс 32.2 хувь нь бүрэн тунгаа авчээ.
Харин дэлхийд 206 улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1.5 тэрбум хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Тэгвэл 206 улсаас вакцины нэгдүгээр тунгийн дархлаажуулалтаар Монгол Улс хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.