Сүүлийн жилүүдэд Хятадын хүн ам хамгийн бага хурдаар өсжээ

453
БНХАУ-ын хүн ам сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хамгийн бага хурдаар өссөн тухай тус улсын статистикийн газар мэдээлжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын өсөлтийн хурд жилийн дундаж үзүүлэлт 0.53 хувь байсан бөгөөд хүн амын тоо 1.41 тэрбумд хүрчээ. Хүн амын ерөнхий тооллогын дүнг арван жилд нэг удаа ийнхүү танилцуулсан байна.
Ийм үр дүн үзүүлсэнтэй холбоотойгоор хосуудыг илүү их үр хүүхэдтэй болгох, хүн амын тоо буурахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрх баригчид чангатгах шаардлагатай байгаа аж. Тооллогыг өнгөрсөн оны эцсээр эхлүүлж, хүн ам зүйн мэдээлэл цуглуулах ажилд долоон сая гаруй хүн оролцжээ.

Эх газрын Хятадын хүн ам 1,41178 тэрбумд хүрснээр 2010 оныхтой харьцуулахад 72.06 сая хүнээр илүү байжээ. Өнгөрсөн онд хүн амын тоо 1,40005 тэрбум байсан аж. Статистик мэдээлэлд дурдсанаар, Хятадад 723.34 сая эрэгтэй, 688.44 сая эмэгтэй оршин сууж байна. Тэднээс 63.35 хувь нь 15-59 насныхан бол 18.7 орчим хувь нь 60-аас дээш насныхан аж. Түүнчлэн 17.95 хувийг 14 хүртэлх насны иргэд эзэлж байна.

Тайланд дурдсанаар, хотын оршин суугчид хүн амын 63.89 хувьд хэлбэлздэг аж. Хүн амын 40 орчим хувь нь улсын зүүн хэсэгт, дөрөвний нэг орчим нь төвийн бүсэд, 7-хан хувь нь ОХУ-тай хил залгаа бүс нутагт амьдарч байна. Түүнчлэн оршин суугчдын 91.11 хувь нь хятадууд, 8.89 хувь нь үндэстний цөөнх аж. Арван жилийн хугацаанд энэ хоёр ангилал 4.93, 10.25 хувиар тус бүр өсжээ.

Тус улсын хүн ам зүйн өнөөгийн хандлага нь 1979 онд хүн амын өсөлтийг удаашруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн нэг хүүхдийн бодлогын үр нөлөө юм. Дүрэм журмыг зөрчсөн гэр бүлүүд торгууль төлөх, ажлаа алдах, хүчээр үр хөндүүлэх асуудлуудтай тулгарч байв. Засгийн газар 2016 онд бодлогоо цуцалж, хосуудад хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрчээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.