Эрчимт эмчилгээний ор хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсжээ

556
Коронавирусний халдварын тархалтын өсөлтийг даган Монгол Улсад уг вирусээр өвчлөн нас барагсдын тоо ч нэмэгдэж байна.Одоогийн байдлаар 16 хүн уг вирусний шалтгаантайгаар нас барсныг ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Түүнчлэн нөхцөл байдал маш хүнд байгаа, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн гэх мэдээллийг ХӨСҮТ-ээс өгч байна.
Халдварын тохиолдлууд нэмэгдэх тусам хүнд өвчтөнүүдийн тоо өсөх магадлалтай учраас дараа дараагийн эрсдэлүүдийг хэрхэн бууруулах вэ гэдэг нь гол асуудал болоод эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар болгож, насанд хүрсэн иргэдээ дархлаажуулалтад хамруулж дуусна гэх мэдээллийг өгч буй. Сүүлийн нэгтгэсэн мэдээллээр 414.382 иргэн вакцинд хамрагджээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.