Ажлын байрыг дэмжихэд 41.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл багтсан.
Тус зээлийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн бөгөөд 17-ны өдрийн байдлаар 6.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл үүнээс 5 хоногийн дараа зээл олголтын мөнгөн дүн 41.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ