"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад Зөрчлийн хуулиар хариуцлага тооцжээ

877

Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Зөв амьдрах" ТББ-ын тэргүүн Г.Загдаад Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр хоёр сая торгууль ногдуулсан байна. 

Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих шөнө охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг зүй бус үгээр доромжилж олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан. Уг бичлэгийн дараа цагдаагийн байгууллагад иргэдээс Г.Загдааг шалгаж, түүнд хариуцлага тооцохыг хүссэн гомдол цөөнгүй иржээ.

Иргэдийн гомдлын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, улмаар шалгалтын явцад бусдын нэр төрд халдсан нь тогтоогдсон тул хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 гэсэн заалтаар хоёр сая төгрөгөөр торгосон байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.