Ерөнхийлөгч Х.Баттулга цэцийнхэнтэй хийсэн нууц уулзалтаар юу яригдав?

599


Шинэ Үндсэн хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болсон. Зөвхөн ганц удаа сонгогдоно хэмээн Үндсэн хуульд тусгасан. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий хуульчид болон УИХ-ын гишүүн Д. Доржханд нар Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Цэц энэ асуудлаар өнөө маргаашгүй хуралдах гэж буйтай зэрэгцээд Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд улаан цайм нөлөөлж эхэлжээ. Хэдхэн хоногийн өмнө нь Цэцийн байранд биечлэн очиж, хэвлэлийнхний өмнө уулзаад явсан бол өнөөдөр хоёр дахиа Цэцийн гишүүдтэй уулзсан мэдээлэл ирээд байна. Энэхүү уулзалтаа нууцлах чиглэл өгсөн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ ашиглан Цэцийн гишүүдэд шахалт үзүүлж нөлөөлөх оролдлого хийсэн хэмээн хэвлэлийнхэн хардаж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.