"Харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгээ гэрчиллээ"

1 276

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын суусан тусгай нисэх онгоц Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд 14:45 цагт газардаж, түүний БНХАУ-д хийх айлчлал албан ёсоор эхэлснийг Хятадын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Айлчлалын хүрээнд МУ-ын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийсэн байна.
                            

Энэ үеэр Ши Жиньпин хэлсэн үгэндээ "Хятад улсын засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа энэ үед МУ-ын засгийн газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм ерөнхийлөгч та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн болж, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг энэхүү айлчлалаараа хангалттай харуулж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон бол харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчиллээ" гэснийг Хятадын олон улсын радио мэдээллээ.
                             скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.