Сонгинохайрхан дүүрэгт “нэг хаалга-нэг шинжилгээ”-г иргэдээс энэ сарын 11, 12, 13-ны өдрүүдэд авна

547


Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын чиглэлийн дагуу энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн ПСР шинжилгээг зохион байгуулахаар болсон.Үүнтэй холбоотойгоор дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай, ДОК-ын шуурхай комиссын дарга Э.Ниндэв, Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх нар болон холбогдох албаны хүмүүс дүүргийн газрын зураг дээр хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

    Сонгинохайрхан дүүрэг хоёрдугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд ПГУ /PCR/ шинжилгээг иргэдээс авахаар зохион байгуулалтын төлөвлөлтийг хийж ажиллаж байна. Дүүргийн 43 хорооны 24500 өрхийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Энэ удаагийн хөл хорионы хязгаарлалтаар халдварын тархалтыг хумихад дүүрэг, хороо, хэсгийн дарга нарын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой гэдгийг ДОК-ын дарга Н.Алтаншагай тодотгов.
      Хатуу хөл хорионы үед Сонгинохайрхан дүүрэгт 43 хороо тус бүрт 1 цэг байхаар төлөвлөсөн. Мөн явуулын 10 баг гарч тодорхой цэгээс шинжилгээний сорьц цуглуулахад бэлэн болсон гэдгийг ДОК-ын шуурхай штабын дарга Э.Ниндэв танилцууллаа.
Дүүргийн хэмжээнд 53 цэг дээр шинжилгээ авах бэлтгэл ажил болон сорьц тээвэрлэх автомашины төлөвлөгөөг гаргаж дууссан гэдгийг Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан хэлэв.
Дүүргийн нутаг дэвсгэрт бүсчилсэн хаалт, хамгаалалтыг СХД-ийн Цагдаагийн газар хариуцаж ажиллана. Мөн хороо тус бүрийн газрын зураг дээр тэмдэг, тэмдэглэгээ зурж шинжилгээ авах айл өрхүүдийг тодорхойлж дууссаныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Алтансүх танилцуулав.
  Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, хорио цээрийн дэглэмийн үед ажиллах бэлэн байдлыг сайтар хангах, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд инженерийн шугам, сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага иргэдийг тасалдуулахгүй, гэмтэл учирхаас урьдчилан сэргийлэх, Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжны хог хаягдал цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд анхаарах, булаг хөрсний ус халиа дошоо үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгахад арга хэмжээ авч ажиллах, Нийслэлийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах”-ыг үүрэг болголоо.
Мөн өчигдөр, өнөөдөр хоёр 3655 төрийн албан хаагчдыг коронавирусийн илрүүлэг шинжилгээнд хоёр өдрийн хугацаанд хамруулж байна. Шинжилгээнд хамрагдсан албан хаагчдын ар гэрийнхэн хөл хорионы үед дахин ПГУ /PCR/ шинжилгээ өгөх шаардлагагүй болохыг Сонгинохайрхан дүүргийн Онцгой комиссын дарга Н.Алтаншагай онцлов.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.