S4 хамтлаг ШӨХТГ-т баярласанаа илэрхийлж цахим мэндчилгээ хүргэжээ

601

Цар тахлын хүнд хэцүү цаг үед ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа эрүүл мэнд, УОК цагдаа хүчний байгууллага болон иргэдийн эрх ашгийг хамгаалж буй ШӨХТГ зэрэг 10.000 гаруй алба хаагчид өргөсөн тангарагтаа үнэнчээр цаг наргүй ажиллаж байгаа билээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд S4 хамтлаг  ШӨХТГ-ын үйл ажиллагааг онцлон тэнд ажиллаж буй нийт ажилтан албан хаагчдад урам хайрлан шинэ жилийн мэндчилгээ хүргэн "Улаанбаатарын өглөө” дуугааа зориуллаа.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа онцлон тэдэнд халуун дулаан үгсийг хэлж, баярласанаа илэрхийлжээ.

Уг хамтлагын хувьд өмнө нь олон олон сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж байсан бөгөөд нийгэмд эерэг хандлагыг түйчээлж буй залуу хамтлаг дуучдын төлөөлөл болоод буй юм. Энэ хүрээнд S4 хамтлагын зүгээс нийт Монголчууддаа шинэ жилийн мэндийг хүргэн, "Хүнд хэцүү цаг үеийн хамтдаа амжилттай давж гарах болно. Хайртай дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалаарай” хэмээн уриалсан юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.