Монгол улс авилгачдын орон гэдгээрээ дэлхийд алдаршсаар байна...
Өнөөдөр авлигын эсрэг олон улсын өдөр 12 дугаар сарын 9
Одоогоос 13 жилийн жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 12 дугаар сарын 9-ний энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай.
2019 оны үнэлгээгээр Монгол Улс 35 оноо авч, дэлхийн 180 орноос 106-д эрэмбэлэгдэж байжээ. Мөн 2017 онд- 36 оноо авч, 180 орноос 103 дугаар байрт буюу өмнөх жилээсээ 16 байраар огцом ухарсан байдаг. “Шилэн данс хөтлөгдөж, мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдчихсан байхад үнэлгээ буурсан байгаа нь төрийг явцуу эрх ашгийн бүлгүүд нийт ард түмний эрх ашгийг хэр ханган ажиллаж байгаа нь харагддаг.
Дэлхий даяар 3000 гаруй судлаачдын оролцож хийсэн судалгаанаас харвал манай улс оролцооны ардчилал буюу хуулийг ард нийтээрээ хэлэлцүүлэх, тэдний саналыг тусгах байдлаараа мөн түүнчлэн сонгууль цэвэр, шударга болж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр муу үнэлэгддэг бөгөөд сүүлийн жилүүдэд авлига сонгуулийн үеэр улс төрийн намуудаар дамжиж хэрэгжиж байгаа учраас Монголын ардчиллын "хорт хавдар" бол авлига гэдэг дээр олон улсын судлаачид санал нэгтэй дүгнэсэн байна. Сонгуулиар санал худалдаж авах хууль бус үйлдэл маш их хийгддэгийг бид бүгдээрээ мэддэг. Өнөөдөр Монгол улс ардчилсан орон гэхээсээ авилгачдын орон гэдгээрээ дэлхийд алдарших болжээ.
Ш.Пүрэвсүрэн
http://www.sonin.mn/news/politics-economy/116831