Д.Өнөрболор: Ж.Эрдэнэбатыг хорьсон нь Сонгуулийн Ардчилсан тогтолцоо бүрэлдсэнээс хойш гарч байгаагүй үйл явдал боллоо

823


УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймагт нэр дэвшигч Дамдинсүрэнгийн Өнөрболор мэдэгдэл гаргалаа. 
Тэрбээр ”Сэлэнгэ аймгийн иргэд сонгогчид оо, Монгол улсын УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил  хуулийн дагуу орон даяар амжилттай явагдаж байна.  Манай улсын ардчилсан, олон намын оролцоот, өрсөлдөөнт, бүх нийтийн сонгуулиар иргэд эрх ашигаа хэнээр төлөөлүүлэхээ чөлөөтэй сонгодог, сонгосон хүн нь гагцхүү  мэдлэг оюун, ажил амьдралын туршлагаа дайчлан төрөө барилцдаг уламжлалтай билээ.
Сэлэнгэ аймгийн 13-р тойргоос УИХ-д МАН-аас нэр дэвшиж байгаа, Монгол Улсын Ерөнхий сайд асан  Жаргалтулгын Эрдэнэбатыг цагдан хорисон нь төрийн сонгуулийн ардчилсан тогтолцоо бүрэлдэн бий болсон цагаас хойш гарч байгаагүй үйл явдал бөгөөд журмын нөхрийн хувьд сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлсээр ирлээ.
Гэтэл энэ үйл явдлаар далимдуулан намайг цагдан хориулсан мэтээр ул суурьгүй гүжир гүтгэлгийг зарим нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах боллоо.
Энэ нь сонгуулийг шударга явуулахын эсрэг төдийгүй иргэдийнхээ төрийн эрх барих үндсэн хуулийн үзэл санаанд халдсан увайгүй үйл явдал боллоо гэж үзэж байна.
Миний бие хэзээ ч журмын нөхрийн араас хууль бус зүйл хийж байсан удаагүй бөгөөд тийм хүмүүжил, араншин, ёс зүй, дадлага туршлага байхгүй билээ.
Олон жил улс төрийн бохир зүйл хандлагатай эрээ цээргүй хутгалдаж, хударгагүй, хууль бус зүйлд гаршиж, хуулийг уландаа гишгэж ирсэн нөхдийн энэ мэт гүжир гүтгэлгийг даваад гарах сэтгэлийн тэнхээ надад бий, Сэлэнгэчүүдийн итгэл сэтгэл ч бий.
“Хүн бол бүхний хэмжүүр мөн” гэсэн мэргэн үг байдаг. Энэ мэт гүтгэлэг сонгуулийн санал авах өдөр дөхөх тусам ихсэж, хуулийг уландаа гишгэсэн зарим нөхдийн айдас дээр дөрөөлсөн худал хуурмаг мэдээлэл хүчээ авахын эсрэг нэгдэцгээе гэж намын нөхөд, бусад өрсөлдөгчдөө уриалъя.
Сэлэнгэ аймгийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Дамдинсүрэнгийн Өнөрболор” гэсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.