Баянзүрхчүүд сонголтоо хийж БАГААР НЬ ДЭМЖИНЭ



НИТХ-ын сонгуулийн 4-р тойрогт БЗД-ийн 1, 2, 3, 4, 7, 21, 27-р хороонд нэр дэвшигч Гантөмөрийн Ууганбаяр ажлын туршлага, сурч мэдсэнээрээ намдаа "толгой” цохидог. Иймдээ ч хамгийн их бэрхшээл, асуудал ихтэй гэх БЗД-т нэр дэвшиж байна.Дарь эхээс БЗД-ийг бүхэлд нь тольдож болно. Харанхуй орчин, тоосжилт ихтэй гудамж, нэг ч мод үгүй талбайнууд, энэ тэнд үүссэн хур хог, эмх замбараагүй барилгажилт. Энэ бүхнийг шийдэж, цэгцлэхэд залуусын хүч, оролцоо чухал тул У.Хүрэлсүх ийнхүү залуусаа илгээлээ.